Манай үйлчилгээ

Бид аль тааламжтайг нь бус аль чухлыг нь зөвлөнө.

Биднээс үзүүлж буй хууль зүйн үйлчилгээ таны хүсэл, хэрэгцээ, шаардлага, хууль ёсны эрх ашгийг бүрэн хамгаалж байх нь бидний ажлын гол зорилго билээ

ӨМГӨӨЛӨЛ БОЛОН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Бид эрх зүйн салбар бүрийн онол, хууль хэрэглээний өндөр мэдлэг, чадвар, туршлагатай мэргэшсэн хуульч, өмгөөлөгчидтэй бөгөөд Иргэн, Эрүү, Захиргааны шүүх, Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож, үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хуулийн хүрээнд тууштай хамгаалж, нууцыг чанд хадгалан ажилладаг.

ХУУЛЬ ЗҮЙН ОРЧУУЛГА

Бид бүх төрлийн хууль тогтоомж, гэрээ хэлцэл, дүрэм, журам, эрх зүйн бичиг баримтын баталгаат орчуулгын үйлчилгээг Англи-Монгол-Англи, Орос-Монгол-Орос, Хятад-Монгол-Хятад хэл дээр мэргэжлийн өндөр түвшинд хийх, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагчаар оролцох, аман болон бичгийн орчуулга хийх үйлчилгээг чанартай үзүүлж байна.

БАЙГУУЛЛАГАД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

Та эрх зүйн салбар бүрийн онол, хууль хэрэглээний өндөр мэдлэг, чадвар, туршлагатай мэргэшсэн хуульч, өмгөөлөгчдийн багаас уг үйлчилгээг авснаар бид танай байгууллагад бүх төрлийн “хууль зүйн зөвлөх” болон “өмгөөллийн” багц үйлчилгээг сар бүр тогтмол хөлсөөр үзүүлнэ.  

ӨМГӨӨЛӨЛ

Бүх төрлийн Иргэний хэрэг, Эрүүгийн хэрэг, Захиргааны хэрэг, Зөрчлийн хэрэг, Арбитрын маргаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ.

Шүүхэд нэхэмжлэл, хууль хяналтын байгууллагад хүсэлт, гомдол бичих, хянах;

ХУВИЙН ӨМГӨӨЛӨГЧ ҮЙЛЧИЛГЭЭ

Эрхэм бизнес эрхлэгч та эрх зүйн салбар бүрийн онол, хууль хэрэглээний өндөр мэдлэг, чадвар, туршлагатай мэргэшсэн хуульч, өмгөөлөгчдийн багаас уг үйлчилгээг авснаар бид тад бүх төрлийн “хууль зүйн зөвлөх” болон “өмгөөллийн” багц үйлчилгээг сар бүр тогтмол хөлсөөр үзүүлнэ  

ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ

Бид төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шаардагдах бүхий л хууль, тогтоомжтой холбоотой сургалт зохион байгуулдаг. Ингэхдээ бид хууль зүйн сургалттай холбоотойгоор танай байгууллагын эрх зүйн баримт бичгийг хуульд нийцүүлэн хянах, боловсруулах үйлчилгээг сургалтын ажлын хөлсөнд багтаан цогц үйлчилгээ үзүүлнэ.

Гэрээний загвар татах

ХАРИЛЦАГЧИД