Бидний тухай

       Өмгөөллийн “Нөмөрт партнерс” ХХК нь 2018 онд үүсгэн байгуулагдсанаас хойшхи хугацаанд төр, гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллаж, бизнесийн эрх зүй, компанийн засаглал, даатгал, банк санхүүгийн салбарт голчлон хууль зүйн зөвлөх болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Бид үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хууль зүйн хүрээнд бүрэн хамгаалахдаа итгэлцэл, ёс зүй, эргэх холбоо, тогтвортой харилцааг эрхэмлэж, чадварлаг мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх гол үзэл баримтлалтай.

Манай хуулийн фирм нь эрх зүйн салбар бүрийн онол, хууль хэрэглээний өндөр мэдлэг, чадвар, туршлагатай мэргэшсэн хуульч, өмгөөлөгч нарын хамтрал бөгөөд бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нь бүрэн нийцсэн хууль зүйн зөвлөх үйлчилгээг үзүүлж, шүүх, арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийнхээ төлөөлөгч болон өмгөөлөгчөөр амжилттай ажиллаж байна.

Түүнчлэн, бид бизнес эрхлэгчидэд хууль зүйн цогц үйлчилгээ үзүүлэгчийнхээ хувьд тэдний хүсэл, эрмэлзэл, зорилго, зорилтыг бүрэн гүйцэд ойлгож, мэдэрдэг байх үүднээс хууль зүйн болон бизнесийн салбарын өндөр мэдлэг, туршлагатай, нэр хүндтэй орон тооны бус зөвлөхүүдтэй нь бидний бусдаас ялгарах бас нэг давуу тал юм.

Биднээс үзүүлж буй хууль зүйн үйлчилгээ таны хүсэл, хэрэгцээ, шаардлага, хууль ёсны эрх ашгийг бүрэн хамгаалж байх нь бидний ажлын гол зорилго билээ.

Бидэнд хандсанаар та:
  • ӨМГӨӨЛӨЛ БОЛОН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

  • БАЙГУУЛЛАГАД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

  • ХУВИЙН ӨМГӨӨЛӨГЧ ҮЙЛЧИЛГЭЭ

  • ХУУЛЬ ЗҮЙН ОРЧУУЛГА

  • ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ