Бид төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шаардагдах бүхий л хууль, тогтоомжтой холбоотой сургалт зохион байгуулдаг. Ингэхдээ бид хууль зүйн сургалттай холбоотойгоор танай байгууллагын эрх зүйн баримт бичгийг хуульд нийцүүлэн хянах, боловсруулах үйлчилгээг сургалтын ажлын хөлсөнд багтаан цогц үйлчилгээ үзүүлнэ.
Дашрамд дурдахад, үйлчлүүлэгч байгууллагуудаас авч буй хууль зүйн сургалтыг “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” буюу Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн тухай хууль буюу “Компанийн засаглалын” талаарх сургалтууд тэргүүлдэг бөгөөд үүнээс үзэхэд бизнес эрхлэгчид өөрийн байгууллагын үйл ажиллагаанд хууль, тогтоомжийг алдаагүй, нэг мөр ойлгож хэрэглэх хүсэлтэй болж байгаагийн илрэл юм.
Тиймээс бид танай байгууллагыг ч мөн адил өөрт учирч хууль зүйн болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор уг үйлчилгээг авахыг санал болгож байна.