Мэргэшсэн Өмгөөлөл Зөвлөгөө Баг
Бид аль тааламжтайг нь бус
аль чухлыг нь зөвлөнө
ӨМГӨӨЛӨЛ
ГЭРЭЭ ХЭЛЦЭЛ
ГЭР БҮЛ
БАНК, САНХҮҮ
Танилцуулга
Өмгөөллийн “Нөмөрт партнерс” ХХК нь 2018 онд үүсгэн байгуулагдсанаас хойшхи хугацаанд төр, гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллаж, бизнесийн эрх зүй, компанийн засаглал, даатгал, банк санхүүгийн салбарт голчлон хууль зүйн зөвлөх болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Бид үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хууль зүйн хүрээнд бүрэн хамгаалахдаа итгэлцэл, ёс зүй, эргэх холбоо, тогтвортой харилцааг эрхэмлэж, чадварлаг мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх гол үзэл баримтлалтай.
Ажил үйлчилгээ
БАЙГУУЛЛАГАД ЗОРИУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ
НЭГДҮГЭЭР БАГЦ
Та эрх зүйн салбар бүрийн онол, хууль хэрэглээний өндөр мэдлэг, чадвар, туршлагатай мэргэшсэн хуульч, өмгөөлөгчдийн багаас уг үйлчилгээг авснаар бид танай байгууллагад бүх төрлийн “хууль зүйн зөвлөх” болон “өмгөөллийн” багц үйлчилгээг сар бүр тогтмол хөлсөөр үзүүлнэ.
ХОЁРДУГААР БАГЦ
Та эрх зүйн салбар бүрийн онол, хууль хэрэглээний өндөр мэдлэг, чадвар, туршлагатай мэргэшсэн хуульч, өмгөөлөгчдийн багаас уг үйлчилгээг авснаар бид танай байгууллагад бүх төрлийн “хууль зүйн зөвлөх” үйлчилгээг сар бүр тогтмол хөлсөөр үзүүлнэ.
ГУРАВДУГААР БАГЦ
Та эрх зүйн салбар бүрийн онол, хууль хэрэглээний өндөр мэдлэг, чадвар, туршлагатай мэргэшсэн өмгөөлөгчдийн багаас уг үйлчилгээг авснаар бид танай байгууллагад бүх төрлийн “өмгөөллийн” үйлчилгээг аливаа хэрэг, маргаан тохиолдолд бүрд ажлын хөлсийг харилцан тохиролцох хэлбэрээр үзүүлнэ.
ӨМГӨӨЛӨЛ БОЛОН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
Биднээс үзүүлж буй хууль зүйн үйлчилгээ таны хүсэл, хэрэгцээ, шаардлага, хууль ёсны эрх ашгийг бүрэн хамгаалж байх нь бидний ажлын гол зорилго билээ.
Манай хуулийн фирм нь хууль зүйн зөвлөгөөг амаар болон бичгээр, шаардлагатай тохиолдолд цахимаар өгөх мөн бүх төрлийн гэрээ хэлцэл, хууль эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, хянах, шүүх, хууль хяналтын байгууллагад гомдол хүсэлт, нэхэмжлэл, тайлбар гаргах, эрх зүйн үр дагавар бүхий журам, дүрэм, зааварчилгаа боловсруулах, хууль зүйн дүгнэлт хийх, мөн байгууллагад зориулсан төрөл бүрийн хууль зүйн үйлчилгээг тогтмол үзүүлдэг.